Эрх нь хязгаарлагдсан Засаг
2016-09-12

 

Шинээр бүрдсэн парламент ээлжит бус чуулган зарлаж, энэ оны төсөвт тодотгол хийн, Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг батлав. МАН энэ удаад үнэмлэхүй олонхийн суудал авсан хэдий ч тэртээ 2000 оныхтой адил хүч түрж асуудалд хандаж болохгүйг мэдэрсэн биз ээ. Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ төрийн албан хаагчдын цалин бууруулах, татвар нэмэх, өмнө нь тогтоосон байсан тэтгэмжийг бууруулах зэрэг иргэдийн амьжиргаанд хамааралтай хуулиудаас эхлээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хамтын тэтгэврийг хуулийг буцаан татсан нь ээлжит бус чуулганы 14 хоногийн хугацаанд нийгмийн эсэргүүцэлтэй туллаа. Сум, дүүргийн Иргэдийн хурлын өмнөх шинэ парламентын ээлжит бус чуулганы олонхийн бүлэг болох МАН-ын рейтэнгид сөргөөр нөлөөллөө гэж зарим ажиглагч үзэж байна.

 

Эдийн засгийн хямралтай энэ үед шинэ төрөө сонгон бүрдүүлж, засаглалын бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх нь олон нийтийн анхаарлын төвд байлаа. МАН-ын сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь мартагдаагүй, лоозон мэт цээжинд нь байгаа үед Засгийн газар нь ярьсныхаа эсрэг хөтөлбөр, төсвийн тодотгол  оруулж ирсэн нь иргэдийн итгэл рүү ус цацсан үйлдэл болсон. Нийгмийн эсэргүүцэлтэй тулсан УИХ дахь МАН-ын бүлэг нь цалин бууруулах, татвар нэмэх, тэтгэмж хасах тухай заалтуудыг дэмжихгүй байх улс төрийн шийдэлд хүрч,  Засгийн газар өргөн барьсан хуулийн төслүүдээ буцаан татлаа хэмээх жүжгийг олон нийт нүүрэндээ хүйтэн инээмсэглэлээр хүлээж авав.

 

Ямартай ч шинэ парламент орон нутгийн сонгуулиас урьтаж төсөвт тодотгол хийн, мөрийн хөтөлбөрөө батлаад, намрын чуулганаа хэлэх үг, хийсэн ажилтай угтаж байна. Цаг хугацааны хувьд ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө баталж, төсвөө тодотгох шаардлага байсан.

 

Төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг 36 хүртлэх сар байсан нь хэвээр үлдлээ. “Цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж үйлчилгээний зардал буурахгүй. Цаашид эдийн засгийн байдал сайжрах үеийн боломжтой уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ болно” гэдгийг УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд цахимаар жиргэсэн байна лээ. Ер нь улс төрийн хүчнүүд амласандаа байх хэрэгтэй л дээ.

 

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолоор Засгийн газарт өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу ойрын хугацаанд үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа бид шуурхайлан орох болно. Монгол Улсын Засгийн газрын хувьд ирэх 4 жилд улс орныхоо нийгэм, эдийн засаг, засаглал, байгаль орчин болон хүний хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын зорилтууд тодорхой боллоо. Монгол улстай хамтран ажиллаж байгаа Олон улсын байгууллагууд, түншлэгчид, Монгол улсад хөрөнгө оруулан ажиллаж байгаа хөрөнгө оруулагчид болон Монгол улсын бизнесийн орчныг сонирхон ажиглаж байгаа шинэ хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагын хувьд Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогын зорилт нэн тодорхой байх нь чухал” гэдгийг онцоллоо.

 

Засгийн газраас боловсруулан оруулж ирсэн мөрийн хөтөлбөр үндсэндээ МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэн зөвшөөрсөн төсөл. Түүнээс бус Ж.Эрдэнэбатын танхимын бодлого биш гэдгийг олон нийт эрхбиш гадарлана. Мэргэжлийн хэмээн тодотгосон энэ Засгийн газарт эрх мэдэл үгүй. Өнөөдөр Ж.Эрдэнэбат Засгийн газрын тэргүүний албан тушаалд байгаа хэдий ч Ерөнхий сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэх нь хязгаарлагдмал. Харин М.Энхболдод УИХ-ын даргын бүрэн эрх хийгээд МАН-ын даргын хувьд Ж.Эрдэнэбатыг үүрэгдэх, Ерөнхий сайдын бүрэн эрхээс хуваалцах боломж бүрдсэн. Үүгээрээ өмнөх парламент дахь АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрын үетэй агаар нэгэн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл 2 жил хүрэхгүй хугацааны “нас”-тай хэмээх олны яриа оргүй зүйл биш. Хэрвээ энэ хугацаанаас өмнө Засгийн газраа огцруулчихгүй л бол ирэх намар, хаврын чуулганы үеэр ч эрх мэдлийн давуу хийгээд хязгаарлагдмал нөхцөл байдал үргэлжилнэ.

 

Ээлжит бус чуулганаа завсарлуулсан эрх баригчид эдүгээ орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орно. Нэгэнтээ сонгуулийн сурталчилгааны өдрүүдээр амласнаа эс хэрэгжүүлвэл олны амны бай болж, шүүмжлэлд хэрхэн ороогдохыг үнэмлэхүй олонх  мэдэрсэн биз. Олны  шүүмжлэл  нээлттэй төр, засаг гэхээсээ ардчилсан, чөлөөт нийгмийн  илрэл.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
shaadag setguulch maygiin yum olon:
IIM ERGUU YUMNUUDTAI YU YARIH BILEE DEE.ETSES TUGSGULGUI HALAMJ CHIN ULSAA CH HEVTUULEED UGUH CH YUMGUI BOLGOJ BGAA SH DEE.IRGEDINHEE ITGEL RU US TATS SAN CH GEH SHIG KKK IIM HUTGUURNUUD YUM SARAACHIH OSOLTOI
2016-09-12
зочин:
Иймэрхүү хэлсэн ярьсан зүйлээсээ буцаж няцсан төрийн толгойг данхайласан иргэдийнхээ бүсийг чангалсан байдлаар хямралаас гарахгүй дээ Эрс шийдвэртэй алхам хийж ард түмэндээ зарлаж байгаад оффшорт хийсэн мөнгөний эздийг тодруулж тэр мөнгийг нь улсын тогоонд буцааж хий та нар чадахгүй бол бүү гонгино чаддагт нь эрхийг нь өг,
2016-09-12
МАН-ыхан ЗҮТГЭНЭ:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
2016-09-12
Иргэн:
МАН М.Энхболдод ард түмэн нилээд дургүй, ам муутай талдаа юм билээ. Ядаж л гадна талаасаа З.Энхболдтой харц нь хүртэл адилхан, дотоод чанар нь тууштай зоригтой шударга бус, зүгээр л нэг зөөлөн, мэдлэг нимгэн, дорой дуу хүн юм даа гэх болжээ.
2016-09-12