“Galaxy Note 7”-г эргүүлэн татаж эхэлжээ
2016-09-12

 

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” корпорацийн шинээр гаргасан “Galaxy Note 7” ухаалаг гар утсыг зах зээлээс эргүүлэн татаж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Уг мэдээлэлтэй зэрэгцэн АНУ-ын Хэрэглэгчийн төвөөс иргэдийг “Galaxy Note 7” утсыг худалдан авахгүй байхыг уриалсан байна.

 

Тус утас худалдаанд гараад удаагүй байхдаа баттерей нь гэнэт дэлбэрсэн олон тохиолдол бүртгэгджээ. Дээрх утсуудыг цэнэглэж байхад гэнэт дэлбэрсэн байна. Уг утсыг онгоцонд ашиглахгүй байхыг АНУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газар зорчигчдод анхааруулжээ.


Энэхүү дуулианы улмаас “Samsung Electronics” гар утсаа эргүүлэн татах ажлыг эхлүүлжээ.

 

“Galaxy Note 7”-ийн асуудлаас болж “Apple” брэндийн “IPHONE” ухаалаг утасны борлуулалт хоёр дахин нэмэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Iphone 7-g sain borluulahin tuld Samsungiin esreg gargasan zoriudin har PR. Yas yuman deeree Iphone 7g zaragdahgui baih vii gesen dee tsagaanuud aziudin esreg gargaj bui huivaldaan, aris ungunii uzel gej oilgoj bolno. Uchir ni tsagaanuud buyu amerikchuud asianuudig huleen
2016-09-13
Зочин:
ануд хамаатай юм уу?түүхий мэдээ байна
2016-09-12
Зочин:
Samsung tsom shatvaa hoorhii erguulj ner hundee olj avah gej ih hodolmorloh htei bolno do birj deerhi huvtsaa heseg zuur unah bh da
2016-09-12