Чанаргүй зээл 28.6 тэрбумаар өсөв
2016-09-12

Хэрэглээний үнийн улсын индекс энэ оны наймдугаар сард өмнөх оны эцсийнхээс 1.2 хувиар өсч, өмнөх сарынхаас 1.0 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар буурсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны наймдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.5 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

 

Мөнгөний нийлүүлэлт энэ оны наймдугаар сарын эцэст 11.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 56.2 тэрбум төгрөг буюу 0.5 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 1290.2 тэрбум төгрөг буюу 12.9 хувиар өсчээ.

 

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны наймдугаар сарын эцэст 817.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 0.9 тэрбум төгрөг буюу 0.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 42.8 тэрбум төгрөг буюу 5.5 хувиар өсчээ.

 

Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны наймдугаар сарын эцэст 12426.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 333.3 тэрбум төгрөг буюу 2.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 585.6 тэрбум төгрөг буюу 4.9 хувиар өсчээ.

 

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны наймдугаар сарын эцэст 1058.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 28.6 тэрбум төгрөг буюу 2.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 192.8 тэрбум төгрөг буюу 22.3 хувиар өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэдлийн 8.5 хувийг эзэлж, өмнөх сарынхаас өөрчлөлтгүй, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 пунктээр нэмэгджээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM whatsapp 15733337443 Үнэ 780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.www.drpradhanurologist.com
2022-09-20
Txhfvucehksk 286543
2020-09-02
зочин:
Чанаргүй зээлийг эрх мэдэлтэнгүүд хийдэг биздээ хичнээн тэрбумаар зээл авчихаад төлж дийлэхгүй болохоороо банкаа дампууруулдаг гэж ойлгодог шүү жирийн иргэд байр сууц,хашаа машинаа хураалгаж,гэр орноор нь ирж бүх юмыг хурааж зээлийг нь төлүүлдэг шүү дээ энд маш их ялгаа байгааг жирийн иргэд бид мэддэг банкны хууль жирийн иргэдэд хүчтэй үйлчилдэг.
2016-09-12