Америкийн гоо бүсгүй тодорлоо
2016-09-12

Америкийн гоо бүсгүй тодорсон талаар “www.dailymail.co.uk”  мэдээллээ. Титмийн эзнээр Аркансас мужийг төлөөлөн оролцсон 21 настай Савву Шелдс тодорсон байна. Тэрбээр “Arkansas” их сургуулийн Төрийн удирдлагын ангид суралцдаг аж.

 

 

Нью Жерси хотноо Америкийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан байна. Титмийн эзнийг шалгаруулахаас өмнө шүүгчид гоо бүсгүйгээс “Та Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг ялаасай хэмээн хүсч байна. Яагаад тэр хүн ялах ёстой вэ” хэмээн асуужээ.

 

Уг асуултад гоо бүсгүй “Би Хилари Клинтоныг дэмжих болно. Америк улсыг эмэгтэй хүн тэргүүлэх цаг ирсэн. Би энэ зууныг эмэгтэйчүүдийн зуун байгаасай хэмээн хүсч байна. Эмэгтэй хүн улсыг илүү ихээр хөгжүүлж чадна. Хилари Клинтон Ерөнхийлөгч болох бүрэн эрхтэй. Түүнд энэ улсыг хөгжүүлэх бүрэн боломж бий ” гэж хариулсан.

 

Энэхүү хариулт Шелдсийг титмийн эзэн болоход голлон нөлөөлсөн байна. Шелдс ирэх арваннэгдүгээр сард болох Дэлхийн мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин