Маргааш цас орно
2016-09-13

 

Энэ сарын  14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст  бороо, уулаараа нойтон цас орно гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

 

Энэ сарын 14-15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна. Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна .16-нд нутгийн хойд хэсгээр,  17-нд ихэнх нутгаар сэрүүснэ

 

Салхи 14-15-нд ихэнх нутгаар, 16-17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

 

Shuud.mn
Сонин хачин