Монгол Улс Тавантолгойн төслийг сэргээхийг эрмэлзэж байна
2016-09-13

Олон улсын уул уурхайн “Mining” цахим хуудсанд сэтгүүлч Сесилиа Жамасми ингэж бичжээ.

 

Бэлэн мөнгөний дутагдалд орсон далайд гарцгүй Монгол Улс удаан хугацаагаар хойшлогдсон өмнийн говь дахь аварга том Тавантолгойн нүүрсний уурхайн төслийг сэргээн эдийн засгаа хүнд байдлаас гаргахыг эрмэлзэж байна.

 

Юуны түрүүнд, тус уурхайн лицензийг эзэмшдэг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани хамтран ажиллах саналуудыг үнэлэн, эдийн засгийн боломжит ашгийг тооцоолж эхэлжээ. Тавантолгой нь маш сайн чанарын коксжих нүүрсний дэлхийн хамгийн их буюу 7.5 тэрбум тонн нөөцтэй.

 

“Эрдэнэс Тавантолгой”-н Эдийн засгийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ашидмөнх “Ройтерс” агентлагт хэлэхдээ, “Бид боломжит бүх саналыг авч үзэж байна. “Эрдэнэс Тавантолгой” болон Монголын эдийн засагт ашигтай л бол, бид хэнтэй ч хамтан ажиллахад бэлэн” гэжээ.

 

Дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ унаж Хятадад эдийн засгийн өсөлт саарч, хөрөнгө оруулалтын эсрэг хууль, тогтворгүй бодлогоос нь үүдсэн гадаадын хөрөнгө оруулагчдын дайжилт зэргээс үүдэн хүнд байдалд орсон тул өөрийн нөөц баялагтаа гадаадын хөрөнгө оруулагчдыг дахин татахыг чадлаараа чармайх болжээ. Монголын Засгийн газрын мэдээлж буйгаар, тус улсын хөндөгдөөгүй байгалийн баялаг дор хаяж 1.3 их наяд ам.доллартай дүйцэхүйц аж.

 

Тус улс түүнчлэн нэгэнт үйл ажиллагаагаа эхлүүлсэн компаниудад, үүний дотор Оютолгойн аварга том зэс, алтны уурхайн “Рио Тинто”-д хандан эхэлсэн ажлаа идэвхжүүлэхийг уриалах болжээ.

 

Монголын Засгийн газар өнгөрсөн сард эдийн засгийн хүнд байдалтай тэмцэх бодлого хэрэгжүүлэх болсноо мэдэгдсэн бөгөөд үүний дараа тус улсын эдийн засгийн өсөлт саарч, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унаж төсвийн алдагдал улам ихэсчээ.

 

Өнгөрсөн сарын парламентын сонгуулиар ялалт байгуулсан МАН зардлаа огцом бууруулах арга хэмжээ авсны дараа ч Монгол Улсын орлого 2.67 тэрбум ам.доллар, зарлага 4.9 тэрбум ам.долларт хүрэн төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувьд хүрэх төлөвтэй. “Блүүмберг”-ийн мэдээлснээр энэ нь хуулиар тогтоосон дөрвөн хувийн алдагдлаас хавьгүй илүү үзүүлэлт ажээ.

 

Өмнийн говьд орших Тавантолгойн орд нь гангийн үйлдвэрлэлд ашигладаг дэлхийд тэргүүлэх маш сайн чанарын 7.5 тэрбум тонн коксжих нүүрс агуулдаг билээ. Хэдий тийм ч тус ордын менежмент дэндүү олон дүрэм журам бүхий хүнд сурталд боомилогджээ.

 

Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2011 онд хуралдан тус ордыг АНУ-ын томоохон “Peabody Energy”, БНХАУ-ын “Shenhua”, ОХУ-Монголын хамтарсан компани бүхий консорциум тендерт ялсан шийдвэрийг хоёр сар гаруйхны дараа хүчингүй болгосон билээ.

 

Тэгвэл хамгийн сүүлд өнгөрсөн жил Монголын парламент БНХАУ-ын “Shenhua”, Японы “Sumitomo”, Хонгконгт бүртгэлтэй “Mongolian Mining Corp.”(MMC) зэргийн консорциумтай хийсэн хэлэлцээрийг батлахаас татгалзжээ.

 

Уг нь Тавантолгой “Рио Тинто”-гийн Оюутолгойн дараа орох Монголын хоёрдахь том уул уурхайн хөрөнгө оруулалтын төсөл юм. Дээр дурдсан компаниудын бүлэглэлүүд асуудлыг нааштайгаар шийдэхэд найдсаар байгаа бөгөөд санал болгосон зүйлүүд нь хэвээр гэж мэдэгдсээр байгаа ажээ. Үүний сацуу шинээр бүрдсэн Засгийн газар Японы  “Marubeni”-тэй хамтран цахилгаан станц барих төсөл, “Эрдэнэ Тавантолгой”-н БНХАУ-ын хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Chalco”-д төлөх өрийн тухай зэрэг Тавантолгойтой холбоотой гэрээнүүдээ биелүүлэх шаардлагатай билээ.

 

Тус улсын уул уурхайн хэтийн төлөв байдал түүнчлэн өнгөрсөн зургадугаар сард байгуулсан, гурван хөрш орны зам тээвэр, худалдааг идэвхжүүлэх Хятад,Монгол,Оросын эдийн засгийн корридорын төслөөс шинэ түлхэц өгөх биз ээ.

 

Энэ нь Тавантолгойн төслийг амжилтад хүргэх гол хүчин болж ч болзошгүй. Учир нь Оюутолгойн дараа орох Монголын томоохон энэ уурхай нүүрсийг зах зээлд хурдан, хямд төсөр зардлаар хүргэх зам тээвэр, төмөр замгүй бүс нутагт оршдог байна. Тавантолгой түүнчлэн томоохон уурхайд шаардлагатай эрчим хүч, усны хангамж дутагдалтай ажээ.  

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.БАРС

Shuud.mn
Сонин хачин
mongol:
Mongolchuudiig yaduu hugjilgui buurai chigeer ni bailgah gesen novshiin urvagchid yamar ih bn aa gehdee ene bol niit ard tumnii husel bish hogiin bertegchin urvagchdiin husel sonirhol shuu gedgiig tur zasgiin shiidver gargagchid medej baigaa gedegt naidiya
2018-06-17
chi bitgii hudal yam sanaanaasaa zohioj bicheed bai tiim yam baihgui busdiig teneg gej bodoo yu muu kommunist
2018-06-17
chiniiheer tegeed ter undur bolovsrol,es surtahuuntai baisan sotsializmiin 70 jiliin hugatsaand mongol uls hugjilgui yaagaad dampuurchihsan yam bas delhiin hamgiin yaduu oron bolchihson yam
2018-06-17
Зочин:
buh yum tsahim bolchihoor gartsaagui komunizm bii bolno
2016-09-13
Зочин:
liberalizmiin uzeld toriin kompaniig muu menejment gedeg odoo oor tsag bolson tor sain menejment
2016-09-13
Зочин:
frants uls jinhene ardchilsan uls ardchilal nomer hogjson
2016-09-13
Зочин:
egiin goloos erdenet ovootiin tumur zam ruu us damjuulah hooloi tataj vagonoor us joo
2016-09-13
Зочин:
“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
2016-09-13
chiniiheer tegeed ter undur bolovsrol,es surtahuuntai baisan sotsializmiin 70 jiliin hugatsaand mongol uls hugjilgui yaagaad dampuurchihsan yam bas delhiin hamgiin yaduu oron bolchihson yam
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2016-09-13
Зочин:
Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
2016-09-13
chi bitgii hudal yam sanaanaasaa zohioj bicheed bai tiim yam baihgui busdiig teneg gej bodoo yu muu kommunist
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
2016-09-13
Зочин:
ОТ н араас оруулахгуй шиг монголд ард тумэндээ ашигтай гэрээ хийвэл болохгуй зуйлгуй гэхдээ негее л Рио Тинтогийн шулс гоожсоор
2016-09-13
Зочин:
MSC дээ өгчихөө, яршиг
2016-09-13
иргэн:
Хулгайч, худалч төрийн түшээдээс гадныхан хүртэл айдаг болж...
2016-09-13