Солонгост газар хөдлөлт болов
2016-09-13

Өмнөд Солонгос улсад 1988 оноос хойш болоогүй хүчтэй газар хөдлөлт болсон талаар “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Албаны эх сурвалж “Зүүн өмнөд хэсэгт 5.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон” гэж мэдэгджээ.

 

Газар хөдлөлт орон нутгийн цагаар 19.44 цагт Улсан, Кёнжү, Бучен, Дэгү болон Гённам хотноо болсон байна. Уг газар хөдлөлтөөс хагас цагийн дараа дахин 5.8 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр хүний амь нас эрсдээгүй гэнэ.

 

Аврагчид кино театр, саун, шөнийн клуб, зоогийн газраар үйлчлүүлж байсан иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар байршуулсан байна. Газар хөдлөлт болсон зарим нутагт авто зам цуурчээ.

 

Гамшгийн үеэр атомын цахилгаан станцад ямар нэгэн аюул учраагүй болохыг эрх баригчид баталж, иргэдээ аюулгүй газар очихыг уриалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Unshigch:
Gazar hodolloogeed bichchihed l ug ni bolmoor yum baigaa yum daa..
2016-09-13