Парламентын гишүүний бүрэн эрхээсээ татгалзлаа
2016-09-13

Британийн Ерөнхий сайд асан Дэвид Камерон өчигдөр паралментын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж буйгаа мэдэгдсэн талаар “CNN” агентлаг дамжууллаа. Тэрбээр сэтгүүлчдэд “Би энэ шийдвэрийг их удаан бодож гаргасан. Британийн шинэ Засгийн газрын үйл ажиллагаанд саад хийхийг хүсэхгүй байна” гэж тайлбарлажээ.

 

Өнгөрсөн зургаадугаар сард тус улсад “Британийг Европын холбооноос гарахыг дэмжиж байна уу” гэх бүх нийтийн санал асуулга явуулсан билээ. Санал асуулгад оролцсон иргэдийн 52 хувь нь Британийг Европын холбооноос гарахыг дэмжсэн юм. Уг шийдвэрийн дараа Камерон өөрийн хүсэлтээр огцорч, Тереза Май Ерөнхий сайд болжээ.

 

Камероны бүрэн эрхийн хугацаа 2020 онд дуусах байсан юм. Тэрбээр “Би хэсэг хугацаанд улс төрөөс холдмоор байна. Гэхдээ би улсынхаа өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу ажиллах болно” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин