Хакүхо М.Даваажаргал мэс засалд оржээ
2016-09-13

 

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас энэ сарын башёг өнжих болсноо мэдэгдсэн. Тэрбээр өчигдөр Япон улсад мэс засалд оржээ.

 

Хагалгааны талаар түүний найз Рюүо "Хакүхо аваргын хагалгаа амжилттай дууслаа. Санасныг бодоход урт хагалгаа боллоо. Эмч нь ийм хөлтэй яаж барилдаж байсан байна аа гэж гайхаж байв" хэмээн цахим хуудастаа бичжээ.

 

Түүний Нагоё башёгийн үеэр авсан эрхий хурууны бэртэл нь эдгээгүй байсан аж. Улмаар мэс засалд орж хөлийн хурууныхаа бяцарсан ясны хэлтэрхийг авхуулсан байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
шийртэй гар шүү
2016-09-13
Зочин:
surtei gedeg ni
2016-09-13