Сандра Буллок хүүгээ муулав
2016-09-13

Холливуудын нэрт жүжигчин Сандра Буллок “Харритай хамт” шоуны анхны зочноор уригдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр уг шоуны үеэр хүү Луисаа муулсан байна.

 

Жүжигчин бүсгүй “Миний хүү их том эр болсон. Ээжийнхээ оролцоогүйгээр зарим асуудлыг шийдвэрлэх насанд хүрээд байна. Гэхдээ энэ бүхэн надад заримдаа дарамт учруулдаг. Энэ бүхнээс болж бид муудалцдаг. Хүүгээ гомдоохгүй хэмээн би их хичээдэг. Хүү минь ээжийгээ гомдоох вий хэмээн эмээхгүй хараалыг үг хэлж байгаад гомддог. Миний хүү сайн хүү. Би түүнд хайртай. Луис ч гэсэн надад хайртай гэдгийг мэдэж байна” гэж хэлжээ. Сандра хүүгээ нэг настай байхад нь өргөж авсан билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин