Баянзүрхийн сонгуулийн хороо бие даагчдаас татгалзжээ
2016-09-13

Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд 32 хүн бие даан нэр дэвшихээр хүсэлтээ дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлсэн  байна. Гэсэн ч  хуулийн хугацаанд баримт бичгээ бүрдүүлж өгөөгүй гэдэг үндэслэлээр нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзжээ.  Энэ талаар бие даагчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.

 


 

Сонгуулийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” хэмээн заасан байдаг. Мөн бие даан нэрээ дэвшүүлэгч нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан ... баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлэх тухай Сонгуулийн хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт  заасан байдаг байна.



Гэсэн ч дүүргийн сонгуулийн хороо дээрх хуулийн заалтыг талаар дутуу мэдээлэл өгснөөс болж бие даагчид сонгогдох эрхээ эдэлж чадахгүйд хүрчээ.


Энэ талаар бие даан нэр дэвшигч Б.Батбаяр хэлэхдээ “Нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 31-ээр дуусгавар болно гэж хуульд заасан байгаа. Нэр дэвшүүлэх ажиллагаанд юу байх ёстой вэ? гэдгийг дүүргийн сонгуулийн хороо анхнаасаа тайлбарлах ёстой байсан. Гэсэн ч тодорхой мэдээлэл өгөөгүй.  Нэр дэвшихээр бүртгүүлэхдээ “Иргэний үнэмлэхтэйгээ ирээрэй л” гэсэн. Хоёр салаа утгаар хэрэглэж болох хуулийн заалтаар биднийг бүртгээгүй. Сонгуулийн хорооны үзэмжээр бидний нэр дэвшүүлэх эсэх асуудал шийдэгдчихлээ. СЕХ-оос гаргасан захирамжаар сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлэх хугацаа есдүгээр сарын 3-ны 17 цагаас өмнө бүх бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой. Энэ дагуу энэ өдрөөс өмнө бид 201 хүний гарын үсгээ цуглуулж өгсөн. Гэтэл дүүргийн сонгуулийн хорооноос 201 хүний гарын үсгийг зуруулахдаа наймдугаар сарын 31 гэж бичих ёстой байсан гэсэн тайлбар өгөөд биднийг бүртгээгүй” гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
АЙГААГҮЙ БОЛ БҮРТГЭЭЧ:
МАН АН НАР БИЕ ДААГЧДААС АЙЖ БАЙГАА ТИЙМЭЭС СОНГУУЛЬД ОРУУЛАХГҮЙ БООЖ БАЙНА АРД ТҮМЭН БИЕ ДААГЧДЫГ СОНГОМООР БАЙНА НАМУУДААС ҮНЭНДЭЭ ЗАЛХАЖ БАЙНА ШҮҮ МОНГОЛОО ГЭСЭН ЖИРИЙН ИРГЭДИЙГ ТӨРД ГАРГАЯ
2016-09-13
БҮРТГЭЭЧЭЭ:
БИЕ ДААГЧДЫГ СОНГОМООР БАЙНА, БҮРТГЭЭЧ ДЭЭ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙГАА СОНГУУЛИЙН ХОРООГ ШҮҮХЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
2016-09-13
zzzz:
MAN-iinhan oorsdiig ni songohgui gej aihdaa huuli zorchij baigaa um baina l daa, zugeer orhij bolohgui,,,!!!!!!!!
2016-09-13
songuuli:
Huulia unshih heregtei.
2016-09-13