Таван яамны ТНБД тодорлоо
2016-09-13

Зарим яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл өчигдөл зохион байгуулав. Шалгаруулалтад орсон иргэдээс Д.Даваасүрэн Гадаад харилцааны яамны, Г.Баясгалан Хууль зүй, дотоод хэргийн яамны, Г.Нандинжаргал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны, Г.Өнөрбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны, Л.Баяртулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тэнцжээ.

 

 

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан өмнөх хүмүүс шүүхэд гомдол гаргасан тул Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүгчээс ирүүлсэн захирамжийг хэрэгжүүлж, сонгон шалгаруулалтыг хойшлуулсан байна. Энэ яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөхөөр зургаан хүн бүртгүүлжээ. 

Shuud.mn
Сонин хачин
МАН ЗҮТГЭНЭ:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
2016-09-13
Зочин:
yamnii ded saidiin suudliig huuliin tsoorhoi
2016-09-13