Хилариг тун зөрүүд гэв
2016-09-14

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон өчигдөр “CBS” телевизэд ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд эхнэрийнхээ биеийн байдалд санаа зовж буйгаа мэдэгджээ. Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшиж буй Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон саяхан ухаан алдсан билээ. Тэрбээр уушигны хатгаа туссан юм.

 

Билл “Хилари үнэхээр зөрүүд. Эмч түүнийг 7-10 хоног хэвтэн эмчлүүлэх ёстой хэмээн зөвлөсөн ч тэрбээр татгалзсан. Сонгууль тун удахгүй болно. Энэ сонгууль бидэнд их чухал ч манай гэр бүлийн хувьд Хиларигийн биеийн байдал илүү чухал. Би эхнэрээ ятгаж, эмнэлэгт хэвтүүлэхийг зөвлөсөн ч үргэлж татгалзсан хариу сонсч байгаа” гэж хэлжээ.

 

“Хиларигийн биеийн байдал Дональд Трампт ялалт авчрах болов уу” хэмээн сэтгүүлч асуухад Билл “Мэдэхгүй юм. Трамп муу зүйлийн талаар төсөөлөн бодож байгаа” гэж хариулсан байна.

 

Сэтгүүлч “Хилари Цагаан ордны тэргүүн болж чадах уу” гэхэд Билл “Би эргэлзэхгүй байна. Түүнд туршлага байна. Түүнд итгэл зориг байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Men:
Maltai mal l shurguutsuldunu shdee
2016-09-15
zzzz:
mal mini manaid hereggui , yu harj baidag um,be,,,olon ulsiin baidliig haraach
2016-09-14
Men:
President B.Obama ,eks president B.Klinton khoyor erkhbish medej baigaa bailgvidee. Ug ni KHILLARI ni garshikhwal Manaid ch gesen kheregtei baikh
2016-09-14