Дэлхийн шатрын олимпиад өндөрлөлөө
2016-09-14

 

Энэ сарын 1-13 ны өдүүдэд Азербайжан улсын нийслэл Баку хотноо Дэлхийн шатрын 42 дахь олимпиад явагдаж өндөрлөлөө. Анх удаагаа хамгийн олон орныг нэгтгэж 64 хөлгийн ард оюун ухаанаа уралдуулснаас эрэгтэйчүүдийн 180 багаас АНУ-ын баг тэргүүлж Руссел Хамилтоны цом , удаахь байруудыг Украйн,Орос улсын багууд, эмэгтэйчүүдийн 140 багаас Хятад улс тэргүүлж Вера Менчикийн цомын эзэн болсон бол удаахь байруудыг Польш, Украйн улсуудын баг эзэллээ. Дэлхийн аварга Нона Гаприндашвили-ийн цомоор эрэгтэй, эмэгтэй багууд нь эхний 3 байр эзэлсэн Украйн улс шалгарлаа.

 

Манай улсын эрэгтэй баг 6 хожиж, 1 тэнцэн, 4 хожигдож 51 , эмэгтэй баг 6 хожиж, 2 тэнцэн, 3 хожигдож 20 дугаар байрт орлоо.

 

Олимпиадын үеэр явагдсан блиц тоглолтын тэмцээнд ФИДЕ-ны мастер С.Ган-Од түрүүлж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн бол Шатрын дасгалжуулагчийн семинараас Б.Ану, Ц.Тулга нар Олон улсын дасгалжуулагч цолтон боллоо. Мөн шатрын Олон улсын зохион байгуулагчийн семинарын шалгалтад амжилттай дүн үзүүлсэн Г.Оюунчимэг, Ц.Тулга нар Олон улсын зохион байгуулагчийн нэг норм авцгаалаа.

 

Эрэгтэй 

  1. Г.Мөнхгал- 4/9 чансаа +10.1
  2. Б.Гүндаваа-4.5/10 чансаа -0. 8
  3. Ц.Батчулуун-7/10 чансаа +13.4
  4. С.Билгүүн-5/10 чансаа -0.7 
  5. Н.Баттулга-1.5/5 чансаа -13.9

Эмэгтэй

  1. Д.Номин-Эрдэнэ- 6.5/10 чансаа -0.9
  2. Т.Батчимэг-5/9 чансаа -14.2
  3. Ү.Үүрийнтуяа-3.5/7 чансаа -33.2
  4. А.Энхтуул-7.5/10 чансаа +14.2 
  5. У.Лхамсүрэн-5/8 чансаа +1.2 нэмэгдэж хасагдсан байна.
Shuud.mn
Сонин хачин