НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган эхэллээ
2016-09-14

 

АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулган эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ удаагийн чуулганыг  Фижи улсын дипломатч асан Петр Томсон удирдахаар болжээ.

 

Уг чуулганаар 176 асуудлыг хэлэлцэх гэнэ. Чуулган “Тогтвортой хөгжилд хүрэх зорилгууд, дэлхийг өөрчлөх глобаль хүчин чармайлт” хэмээх уриан дор явагдана.

 

Энэ удаагийн чуулганы төгсгөлд гишүүн орнууд дараагийн таван жил НҮБ-ыг тэргүүлэх ерөнхий нарийн бичгийн даргаа сонгох билээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний бүрэн эрхийн хугацаа ирэх арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.

 

НҮБ-ын гишүүнчлэлтэй 193 орон Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр болон Сири болон Ойрхи Дорнодын хямралын асуудлаар голлон ярилцахаар болжээ.  Бан Ги Мүн маргааш Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хог хүлээн авч уулзахаар болсон байна.  Пхеньян өнгөрсөн долоо хоногт тав дахь удаагаа цөмийн туршилт хийсэн юм.

 

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Ерөнхий сайд Тереза Май нар Дүрвэгсдийн асуудлаар илтгэл тавих гэнэ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин