Х.Баттулга Жүдогийн холбоог 2020 он хүртэл удирдана
2016-09-14

 

 

Монголын жүдо бөхийн холбооны ээлжит VI их хурал МҮОХ-нд болж байгаа билээ.  Их хуралд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав, нарийн бичгийн дарга М.Бөхбат Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч. Насантогтох болон дэд ерөнхийлөгч шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч оролцож байгаа юм. Энэ хурлаар жүдогийнхон алдаа оноогоо ярилцаж, цаашид яаж ажиллах талаараа ч хэлэлцэж байгаа билээ.

 

Тэгвэл дөнгөж сая Жүдогийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох хэлэлцүүлэг боллоо. Холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оныг дуусгаад ажлаа өгөх бодолтой байгаа талаараа ярьсан учир ийм хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэсэн билээ. Харин Их хуралд оролцогчид түүнээс өөр  Жүдогийн холбооны Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх өрсөлдөгч байхгүй учир 100 хувийн саналаар улируулан сонгосон юм. Ингэснээр Жүдогийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 он хүртэл их спортын төлөө зүтгэхээр боллоо.

 

Эх сурвалж: MMINFO.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ нөхөр туух юмгүй болсон болхоор хэцүү л болнодоо харин зөв шийдэждээ хувиасаа хэр шидхийг нь дагаж далдаганагч нар нь аяндаа яаж байгааг нь тодоор харуулах л байхдаа
2016-09-15
Зочин:
Одоо жүдогийн улсын шигшээ багийнхан бүгд АН-д элсээд сонгуульд хүч үзээд Ерөнхийлөгчийнхөө сонгуульд хүчээ үзээд бэлтгэлээ таслаад улстөржөөд байж дээ
2016-09-14
Zovhin:
Ene hunees uur hvn baihgui um baihdaaa
2016-09-14
Зочин:
Battulgiin luivardaj idsen 400 say dolloriig tegeed Judod zartsuulah yumuu esvel Offshort hadgalah yumuu medeegee buren medeelne uu!!
2016-09-14