Ю.Цэдэнбалын эдлэлийг үзэсгэлэнд дэлгэнэ
2016-09-15

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Алдар гавъяаны замнал” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд өнөөдөр нээлтээ хийнэ.

 

Тус үзэсгэлэнд Ю.Цэдэнбал агсанд холбогдох 700 гаруй эд өлөг дэлгэх ажээ. МӨн 1990 оны есдүгээр сард Улсын Прокурорын Ерөнхий газраас Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт шилжин ирж хадгалагдсан зүйлсээс энэхүү үзэсгэлэнд 150 гаруйг нь түүвэрлэн олон нийтийн хүртээл болгох юм байна.

 

Түүнчлэн Монгол банкны Зах зээлийн газрын Эрдэнэсийн санд хадгалагдаж буй Ю.Цэдэнбалын БНМАУ-ын Улсын Баатарын “Алтан таван хошуу”, Хөдөлмөрийн Баатарын “Алтан соёмбо”, Маршал сэлэм зэрэг эд өлгийг анх удаа олонд дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм.

Тус үзэсгэлэн энэ сарын 15-наас аравдугаар сарын 15-нийг хүртэл олонд нээлттэй байх ажээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Цэдэнбал чинь Алтан ургийнхны нэр ус гаргачихсан хэлмэгдүүлэх ажлыг насан туршид хийсэн хүн шүү дээ. Зөвлөлтөд дагаар орон гол ажлыг удирдаж байсныг амьд гэрч Шагдарсүрэн гуай, оросын архивын баримт нотолдог шүү дээ. Чойбалсанг малчдын малыг хураахыг эсэргүүцээд байна гэж матсан матаас нь Зөвлөлтийн архивт бий. Үүний дараа л Чойбалсанг Зөвлөлтөд дуудаж 2 бөөрийг нь авсан шүү дээ. Энэ нь нотдох баримттай шүү дээ. Тэр соц өмчийн, намын эсрэг, сэхээтний төөрөгдөл нэрээр Монголын олон зуун сэхээтнийг хэлмэгдүүлсний хойч үе нь амьд байгаа шүү. Бялдууч долдой л байсан шүү дээ.
2019-08-12
Зочин:
Хүү Зоригийнх нь цагаан Ауди одоо болтол УБ т хөдөлгөөнд ороод явж байна лээ
2016-09-15