Буш зургийн номоо гаргана
2016-09-15

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш тун удахгүй зургийн номоо худалдаанд гаргахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр тосон болон усан будгаар хүний хөрөг зураг зурах дуртай юм.

 

Буш дэлхийн 60 гаруй орны төрийн тэргүүний хөрөг зургийг зурж, 2008 онд Цагаан ордны төв танхимд үзэсгэлэнгээ гаргаж байжээ.

 

Тэгвэл Ерөнхийлөгчийн зурсан 200 гаруй зургийг нэгтгэсэн зургийн ном ирэх оны хоёрдугаар сард хэвлэлтээс гарна.

 

Тэрбээр уг номноос олсон мөнгөө хорт хавдраар шаналж буй хүүхдүүдийн эмчилгээний төлбөр хандивлахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин