Улаанбаатар
Орон нутгийн сонгуульд хэн ялах вэ
2016-9-15

УИХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн зургадугаар сард болж, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. УИХ-ын сонгуультай аймаг, нийслэлийнх ч хамт болж, мөн Ардын нам ялсан. Завхан аймагт АН ялсныг эс тооцвол. Тэгвэл ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль болно. Сум, дүүргийн сонгууль гэсэн үг. Одооноос улс төрийн хүчнүүд бэлтгэлээ базааж, өөр өөрсдийн “сум”-аа тавьж эхэллээ. Харин УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж чадсан МАН энэ удаад яах бол. Ялж дангаараа шат шатанд төр барих уу. Ялагдсан АН-д иргэд итгэл хүлээлгэж, МАН-д хяналт тавих даалгавар өгөх үү, эсвэл... Орон нутгийн сонгуульд хэний “морь” түрүүлэх бол гэж  хүн бүр биенээсээ асууж байна. Харин таах арга алга, ард түмэн хэнийг сонгохыг.

 

МАН нэрээ барж дууслаа

 

Яг үнэндээ муулах гэж муу хэлж байгаа юм биш шүү. Иргэд 2016 оны сонгуулийн үеэр улс орныг МАН л аварч чадах нь, манийгаа өөд нь татна гэж бодож сонголтоо хийх шиг болсон. Гэвч эрх баригчид Засгийн газраа байгуулж, сайд нараа томилж эхлэхэд л олон хүн молигодуулснаа ойлгож, толгойгоо шааж эхэлсэн байх. Юун мэргэжлийн Засгийн газар, ёстой хол зөрөх нь тэр. Дараа нь яав. Мөрийн хөтөлбөртөө тусгасан бүхнийхээ эсрэг баахан дүрэм, журам, хууль гаргана гэж дөвчигнөсөн. Өнөөдөр гэхэд л хүүхдийн мөнгийг хасна гээд л байж байна. 60 хувийнх нь мөнгийг өгөөд, үлдсэн 40 хувийг нь дараа хүүтэй өгнө ч гэх шиг. Энэ мэтээр “үлгэр хүүрнэж” байхад 7, 8, 9 дүгээр сарын мөнгө нь хаана ч байгаа юм, орсонгүй. Сая ээлжит бус чуулган зарлаж, эрх баригчид нэлээд хэд хоног шөнө оройгүй л хуралдав.

 

Тэгэхдээ юу амжуулав. Төсвийн тодотгол гэгчээ батлах шиг боллоо. Уг нь төсвөө хэмнэнэ, бүсээ чангална, дарга нараасаа хэмнэлтээ эхэлнэ гээд л байсан. Сардаа 20, 30 саяын цалинтай нөхдүүдийн халаас руу өнгийхөөр болсон ч чадсангүй.

 

Баячуудын татварыг нэмж, хадгаламжийн хүүнээс татвар авна ч гэж ярьсан, бас л зориглосонгүй. Баян, эрх мэдэлтэй хүмүүс рүүгээ халдаж чадахгүй салганаж байгаад сүүлдээ дундаж руугаа, бүр ядуус руу дайрсан. Төрийн албан хаагчдын 36 сар хүртэлх тэтгэмжийг танана гэж баахан айлгаж байгаад, сүүлдээ өөрсдөө айгаад болив.  Аргагүй шүү дээ, эмч, багш нар ажил хаячихвал энэ улс чинь баларна биз дээ. Ингээд л эцсийн дүндээ машинтай иргэдийн халаасыг сэгсэрч, дөрвөн тэрбумыг босгохоор болоод л дууслаа. Өөр юу ч шийдэж чадсангүй, энэ засаг. Юу ч хийгээгүй гэхэд бас хэцүү л дээ. Ядаж өрөө тасалгаагаа сайхан болгосон. Бас ч гэж хэдэн хуулийн төслийн нэрийг өөрчилж, Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг үгүй хийсэн юм байна.

 

Ингэж ажиллаж байгаа МАН-ыг одоо сонгох уу. Ард түмнээ сайхан амьдруулна, бүх зүйлийг өөд нь татна гээд байсан эрх баригчид одоо болохоор “бүсээ чангал”, “Ард түмэн хэтэрхий тансаг байна”, “Иргэд тансаглалд автчихаж” гэх маягийн юм яриад байж байна. Өнөөдөр ярьсан зүйлээ маргааш  нь үгүйсгээд л хоёр сарыг үдэв. Ерөнхийдөө МАН нэрээ барж дуусч байгаа. Ийм байхад МАН ялна гэж хэлэхэд хэцүүхэн л байна.

 

АН-д боломж байгаа, гэвч...

 

АН-д ялах боломж байгаа гэж харах хүн олон байна. МАН төрд гараад, ард түмэнд таалагдсан бил үү, үгүй.  Уг нь ард түмэнд таалагдах гэж гаргасан шийдвэрүүдээсээ ухарсан. Гэхдээ л эргэж буцсан, салж нийлдэг эхнэр нөхөр шиг үйлдлүүд нь тэднийг орон нутгийн сонгуулийн өмнө рейтингээ алдахад хүргэсэн. Тийм болохоор хамгийн хүчтэй өрсөлдөгч болох АН-ын рейтинг нөгөө талдаа өсч таарна биз дээ. Гэвч өнөөдөр АН-ынхан ҮЗХ-ны хурлаа хийж чадаагүй байгаа.

 

Баахан шинэчлэл ярьсан хүмүүс л, сонгуулийн ялагдлын буруугаа тохох хүн хайгаад л. Намын даргаа ч сонгож чадаагүй байгаа шүү дээ. Нийслэлийн намын асуудал ч бас эвгүй л байгаа. Нийслэлийн сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж Э.Бат-Үүл дарга ажлаа өгнө гэж байсан. Харин гишүүд нь түүнийг орон нутгийн сонгуульд намаа ахлаж орохыг гуйсан гэх. Гэтэл бас л өнөөх алдарт хэрэгтэй холбогдуулчихлаа. Дээрээс нь АН-ын нэр дэвшигчдийг зарим суманд бүр бөөнөөр нь хасаад хаячихсан тохиолдол ч гарсан.

 

Одоо угаасаа УИХ, нийслэл, аймагт МАН эз дийлж юу эсийг хийнэ. АН-ын зүгээс шүүхэд хандана, энэ тэр гэж гоншигоноод ч тус болохгүй. МАН-ын рейтинг буурч, иргэдийн итгэл алдарч байгаа ч тэд өрсөлдөгчдөө сонгуульд оролцуулахгүй байгаад ч хамаагүй ялах гэж улайрч таарна. Тийм болохоор АН орон нутгийн сонгуулийн өмнө хурал хуйгаа хийгээд, дарга нараа солиод, шинэ эрч хүчтэйгээр дайралт хийх байх. Үгүй бол дээр дооргүй дөрвөн жил лааз өшиглөх нь тодорхой.

 

Гуравдагч хүчингүй орон нутгийн сонгууль

 

Өнгөрсөн зургадугаар сард болсон сонгуулиар нэг хэсэг хүчтэй гарч ирмээр шинжтэй байсан гуравдагч хүчин ор мөргүй арчууллаа. МАХН ч гэсэн арчуулаад л дууссан. Бие даагчдыг 2012 онд хэд хэдээр нь сонгож байсан иргэд 2016 онд итгэл үзүүлсэнгүй. Угаасаа бие даагчид нь өнгөрсөн дөрвөн жил товчлуураа үнэлэхээс өөр юм хийгээгүй болохоор тэр биз.  Зөвхөн УИХ-ын сонгууль гэлтгүй аймаг, нийслэлд ч гуравдагч хүчин болоод бие даагчид үсгүй арчуулсан шүү дээ. Тийм болохоор орон нутгийн сонгуульд ч гэсэн тэдэнд найдлага байхгүй. Яах вэ, МАХН нэр дэвшигчдээ илгээх л байх. МАН-ын нэр хүнд унасан, АН ороо бусгаа байгаа энэ үед жаахан найдлага байхыг үгүйсгэх аргагүй.  

 


МАХН-ынхан ч ингэж л найдаж байгаа байх. Даанч тэдэнд сум, дүүрэгт очих боловсон хүчин байхгүй. Бие даагчдад бол боломж байхгүй. Дээр өгүүлсэн. Өчигдөр гэхэд л Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшсэн 30 гаруй хүнийг сонгуульд өрсөлдөх эрхгүй болгосон талаар гомдоллоод л байна билээ. Энэ мэтээр хавчлага ч бас явж байна. Ер нь орон нутгийн сонгуулийн өмнө ийм л нэг бүрхэг байдал үүсчихлээ. Гэхдээ 60 чавганц уралдвал нэг нь түрүүлдгийн үлгэрээр хэдэн хүн сонгогдох нь л сонгогдоно. Тэр нь хэн бэ гэдгийг бид таашгүй.

 

Эх сурвалж: Mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголд болж байгаа сонгууль дандаа л луйварын сонгууль болж байхад ингэж мөнгө үрэх хэрэг байна уу. Тэртэй тэргүй МАНАН луйвардаж хуйвалдаад л гараад ирнэ монгол улсад шудрага ёс гээч нь Элбэгдорж С.Баяр нарын үёд конец пильмо болж эвлэлдэн нэгдсэн МАНАН-н луйварчид харийнхантай нийлэн монгол улсыг удирдах болсоор удлаа даа.
2016-09-16
gay:
замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхөө гэдэг хүн монголийн интернэтээр од болоод дууслаа энэ хөгийн эр ичдэггүй юм байх даа
2016-09-15
Erka:
Ene dollor tengert garlaa
2016-09-15
Зочин:
Энэ сонгуульд АН ялсан ч байсан хэрэггүй шүү дээ, бүгдийг дээрээс шийдвэрлэдэг юм чинь
2016-09-15
Д.Ганхуяг 99116570:
Хэн ялах нь сонин биш, аль ч намаас бай ялгаагүй хувьдаа мөнгө олох гэсэн хүн л сонгуульд нэр дэвшиж байгаа. Хамгийн гол нь иргэдийн эрх ашиг л ялаасай. Гэхдээ энэ горьдлого талаар болно доо.
2016-09-15
Зочин:
M.ENHBOLD ERUNHIILUGCHID SSNAARHAJ NAMAA NABS UNAGALAA. TEGLEE GEED CHI ERUNHIILUGCH BOLOH UU UGUI L BOLOB UU AFD TUMDN CHAMAAS JIGSHSEN
2016-09-15
Зочин:
ГАЗРЫН НАЙМААЧДАА СОНГОЦГОО. УЛААНБААТАР САНТИМЕТР ГАЗАР ҮЛДЭХГҮЙ БОЛТОЛ НЬ ЗАРЖ ИДЭЕ.
2016-09-15
Зочин:
Дээд шатандаа ялсан нам доод шатандаа ялахгүй бол орон нутагт ажил явдаггүй гэдгийг өнгөрсөн 4 жил харуулсан дээд шатандаа ялсан нам доод шатандаа ялахад ажил ямарч гацаагүй хурдан хугацаанд сайн явдаг гэдгийг бас л өнгөрсөн 4 жил харуулсан Тиймээс бүх шатанд нь МАН-д итгэл үзүүлээд 2020 онд дүгнэх нь зөв..........Орон нутагт ялсан сөрөг хүчин эрх баригчдад хяналт тавина гэж хаа ч байхгүй юм байна гэдгийг Өнгөрсөн 4 жил харуулсан...........................
2016-09-15
Зочин:
yalsan nam nevt yalalt avah yostoi tegej baij uls oron neg bodlogod orj hogjliin jaahan naashtai ehlel garch medeh yum tuunees oron nutagt AN garaad yamar ch utgagui sh de hii hooson uls tor yarisan 4 jil l bolno shuu de
2016-09-15
Зочин:
МЭДЭЭЖ ШҮҮ ДЭЭ, ГАЗРЫН НАЙМААЧИН ХАМГИЙН ХУЛГАЙЧДЫГ СОНГОНО БИЗ. ЯМАР СУРААГҮЙ БИШ
2016-09-15