Белла Хадид унажээ
2016-09-15

 

Америкийн супермодель Белла Хадид загварын шоуны үеэр унасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр Нью Йорк хотын загварын долоо хоногт оролцох үеэрээ ийнхүү унажээ. Беллагийн өмссөн гуталны өсгий хэтэрхий өндөр байсан учир тэрбээр тайзны голд унасан аж.

 

Тэрбээр унах үедээ хөлөө гэмтээсэн байна. Загварын шоуны дараа тэрбээр инстаграмдаа хөлнийхөө зургийг байршуулаад “Үнэхээр өвдлөө. Анх удаагаа шоуны үеэр унаж байна. Надад өнөөдрийн үйл явдал сургамж боллоо. Олон хүний итгэлийг алдсандаа харамсч байна” гэж бичжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
харамсч
2016-09-15
л:
харамч гэж бичихгүй байх гэж бодож байна сэтгүүлчээ
2016-09-15
Зочин:
харамсч
.:
харамсаж
2016-09-15
baga bandi:
ohid busguichuulee. Ondor osgiitei gutal ovliin haltirgaand ayultai shuu dee. Anhaaral tavisand bayarlalaa
2016-09-15