Ерөнхий сайд жолооч нарыг бухимдуулж явна
2016-09-15

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ, Дархан аймагт ажиллахаар өнөөдөр мордсон. Тэрбээр  ургац хураалтын ажлын явцтай танилцан газар тариалан эрхлэгчид, нутгийн иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж, Засгийн газраас авч хэрэгцүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтоо танилцуулах зорилгоор орон нутгийн замд гарсан нь энэ. 

 

Тэгвэл эрхэм сайдын орон нутгийн замд гарсан цуваа  нэлээд тооны жолоочийг бухимдуулаад буй сурагтай. Учрыг тодруулбал,  цагдаа нар орон нутгийн замд зохицуулалт хийж, цувааг өнгөрөх хүртэл бүхий л машиныг зогсоож багагүй түвэг удсан гэнэ.  Энэ явдалд бухимдсан зарим жолоочид эрхэм сайдынхаа ачаар  орон нутгийн замд анх удаагаа түгжрэн зогсч  буйгаа гайхан шагшицгааж буй ажээ.

 

Замын хөдөлгөөний дүрэмдээ цуваанд жолооч зам тавьж өгөх ёстой ч, цагдаа нарт  Ерөнхий сайд өөрөө бүх машиныг зогсоо гэж тушаагаагүй л байлгүй. Ямартай ч, түүний орон нутагт хийх ажлын гараа  иймэрхүү уур амьсгалтайгаар эхэлсэн сурагтай.

 

Эх сурвалж: MMINFO.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hujaa
2016-09-16
Зочин:
М.ЭНХБОЛДЫН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ТҮРИЙНИЙ БӨӨС ТОЛГОЙД ХЭР УДААН ОРОГНОХ БОЛ.
2016-09-15
zzz:
Sozializmiin ye shig zam haadagaa bolih heregtei , jiriin ajliin yed busdiin adil zamiin hodolgoond orolzooch,,,,yamar gadnii zochin um hyleej avch baigaa bish,,,hozrogdson shdee, adilhan zamiin uil yavdal yamar baigaag mederch yavah ni zov shdee
2016-09-15
Зочин:
Ийм юм бичиж суухаар ургац хураалтанд явж ажилвал дээр дэ
2016-09-15
Зочин:
Hujaagiin shees udahgui zailnaa
2016-09-15
Pyldaga:
Uuruu medeegui l yavaa zamiin tsagdaagiin pyldagyydiin hiij bgaa hereg
2016-09-15
Зочин:
Хэдэн сэтгүүлчид хийх ажил олдохгүй бичих асуудал мөн олох юм аа. Хүн муулахын бөөн дур
2016-09-15