Ж.Мөнхбат: Ю.Цэдэнбал даргын нэрэмжит музей байгуулна
2016-09-15

Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Алдар гавьяаны замнал” нэртэй үзэсгэлэн Үндэсний музейд нээлтээ хийлээ. Нээлтэд ойг тэмдэглэн удирдан зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон УИХ, Засгийн газрын гишүүд, хүү Ц.Зориг, “Ю.Цэдэнбал” сангийн төлөөлөл оролцлоо.

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын түүхэнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг бол Ю.Цэдэнбал дарга. Иймээс Монголын төр, засаг гүн хүндэтгэл үзүүлж ойг нь тэмдэглэж байна. Төрийн тэргүүн, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Ерөнхий сайд, Сайд нарын Зөвлөлийн дарга, эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга, намын дарга, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар,  төр, цэргийн түүхэн дэх маршалын нэг бол Ю.Цэдэнбал. XX зуунд Монгол Улсыг хөгжин дэвжиж, цэцэглэн мандсан бүхий л үйл  хэргийг энэ эрхэм хүн удирдан жолоодсон. Үзэсгэлэнгийн нээлтээр Ю.Цэдэнбал даргын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байна. Энэ оныг дуустал алдрыг мөнхжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Нэрэмжит музейг нь Монголын үндэсний музейд байгуулахаар болсон” гэв.

 

1990 оны 9 дүгээр сард Улсын Прокурорын Ерөнхий газраас Монголын үндэсний музейн сан хөмрөгт шилжиж ирсэн 700 гаруй эд өлгийн зүйлээс 150 гаруйг нь үзэсгэлэнгийн танхимд байрлуулжээ. Мөн Монголбанкинд хадгалагдаж байгаа БНМАУ-ын баатарын “Алтан таван хошуу”, Хөдөлмөрийн баатарын “Алтан соёмбо”, маршал сэлэм зэргийг анх удаа  нийтэд толилуулж байна.

 

 

Мөн өдөр доктор, профессор Ц.Жамбалсүрэнгийн“Монгол цэргийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбал”, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч  Д.Төрбатын туурвисан  “Маршалын нууц товчоон” номын нээлт Тусгаар тогтнолын ордонд боллоо.

 

 

“Маршалын нууц товчоон” номын эхний дэвтэрт Ю.Цэдэнбалын төрж мэндэлснээс цэл залуу 25 нас хүртэлх бодит түүхийг өгүүлсэн бол “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал” номонд цэргийн зүтгэлтэн гэдэг талыг нь тодотгожээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Өвгөн:
Д.Нацагдорж, Пагамдуламыг хэн алсан бэ? Р.Чойном зэрэг ухаантнаа нам төрийн бурангуйг илчилсэн шүлэг бичсэний төлөө яс цоожинд 4 жил хорьж алсан, олон зуун сэхээтнийг Сэхээтний төөрөгдөл, намын эсрэг бүлэг, Төмөр-очир, Лоохуузын бүлэг г.м. нэг өгч гэр бүлээр нь нутаг заан Цэдэнбалын хэлмэгдүүлэлтэд хохиосон хүмүүс бүгд буруутан, МАН-ын дайсан уу.
2016-09-16
Иргэн:
Цэдэнбалын нэр төрийг сэргээснээр түүний заавраар гэр бүл үр хүүхдийн хамт бүх насаараа нутаг заагдан цөлөгдөж хэлмэгдсэн олон арван мянган хүн, гэртээ сүхдүүлж алуулсан УТТ-ны гишүүн асан Д.Төмөр-очир, Монголын газар нутгийг орсод өгөхгүй гэсний улмаас ажаасаа халагдсан ГЯЯ-ны сайд асан Аварзэд нарын олон мянган шударга сэхээтэн буруутан болж дахин хэлмэгдэх үү.
2016-09-16
Зочин:
Гөлөг чи хол очиж хуц
2016-09-16
Хулхиний бутээгдхуун:
4 Life трансфактор сулжээний бутээгдхуун Дархлаа сайжруулдаг хорт Хавдар эмчилдэг гж ШАЛ Худлаа суу. Худлаа РЕКЛАМДАЖ залилж Хумуусийн Хамаг монгийг авдаг..Баяждаг Гээд ухуулдаг. Эдгэрсэн Гээд Худлаа оборудование зар тарааж ярьдаг.. Хумуусийн СЭРЭМЖЛУУЛЖ бнаа
2016-09-15
Зочин:
өөр хийх ажил, хийж чадах юм эдэнд байхгүй ээ
2016-09-15
Зочин:
Өөр хийх ажил алга уу? Зарим тулгамдсан асуудлыг шийдээч дээ! Ёстой рекламын самбар амьтан юмаа!
2016-09-15
Зочин:
Naad muzeigee chi uuruu gantsaaraa uzeerei
2016-09-15
zzz:
Ner tortei sain saihan hymyysee amdad ni helmegdyylehgui baih ni chuhal shdee,,,,ongorson hoino ni saihan hymyysee aldsanaa meddeg,,,
2016-09-15
irgen:
uruuguu zasna muziin bair zasna ed nar chini zasal chimegleliin ajil hiihees uls ornii tuhai bodoj bga hvn bn uu. uruu tasalgaagaa saihan bolgool hamag medeelelee nuugaal shilen bvhne haagaal alban tasalgaanii tsonhoor amidral saihan haragdna gedeglvvgee orchihloo l do
2016-09-15
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
2016-09-15
Болор:
эд нарт Цэдэнбал, Сүхбаатар гэхээс өөр хийх ажилгүй улс уу?
2016-09-15
Зочин:
HAINEG shig teneg gar ih HUTSNAA
2016-09-15
#Bi bagadaa:
Bi baga baihdaa boljmor alchihaad daraa ni orshuulj togoldog baij bilee.
2016-09-15