Сар хиртэнэ
2016-09-16

 

Энэ сарын 16-17-нд шилжих шөнө сарны давхар сүүдрийн хиртэлт болох аж. Энэ нь Ази, Европ, Африк тивүүд болон Австрали тивийн зарим хэсгээр ажиглагдана. Улаанбаатарын цагаар 01:54 цагт эхэлж, 05:54 цагт дуусах энэ удаагийн хиртэлтийн оргил үе нь 03:54 цагт тохионо гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

 

Мөн аргын тооллын өнөөдрийн зурхайд сар хиртэнэ гэж буужээ.

Shuud.mn
Сонин хачин