Долоон настай охины амь насыг хохироожээ
2016-09-16

Өнгөрсөн өдөр хөдөө орон нутийн замд хоёр осол гарч, хоёр хүн нас баржээ.

 

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Мөнх сумын төвөөс хойш 60 км-т Цагаан усны хоолой гэх асфальтан замд T.Prius маркийн Б жолоочтой авто машин онхолджээ. Улмаар жолооч 31 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирсон байна.

 

Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10-р багийн нутаг Домбрын уулзварт H.Grace маркийн авто машины жолооч С нь явган зорчигч 7 настай эмэгтэй А-г мөргөж амь насыг нь хохироожээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин