Айл өрхүүдийн халаалтыг өгч эхэллээ
2016-09-16

 

2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨКХ  2016 оны 09 дүгээр сарын 15-ны байдлаар 890 орон сууцны барилга, 24 цэцэрлэг, 14 сургууль, 13 эмнэлэг, 140 аж ахуйн нэгжид халаалт өгөөд байна.

Харин Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар 1801 орон сууцны барилга,  38 цэцэрлэг, 19 сургууль,140 аж ахуйн нэгжид халаалт өгсөн бол Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар 15 халаалтын зуух, 2 тусгай  зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, алслагдсан дүүргийн 2 зуухыг галлагаанд оруулаад байна гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.   

Shuud.mn
Сонин хачин