Сирийн цэргүүдийг хөнөөжээ
2016-09-18

АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвслийнхэн цэргийн ажиллагаа явуулах үеэр Сирийн ардын армийн цэргүүдэд санамсаргүйгээр агаараас цохилт өгч устгасан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Уг цэргийн ажиллагааны үеэр Сирийн армийн 62 цэрэг амиа алджээ.  Эвслийн цэргийн ажиллагааны үеэр ОХУ-ын сөнөөгчид мөн тус бүс нутгаас холгүй цэргийн ажиллагаа явуулж байсан гэнэ.

 

АНУ-ын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Цэргийн ажиллагааны үеэр санамсаргүйгээр алдаа гарлаа. Бид үнэхээр харамсч байна” гэж мэдэгджээ.

 

Сирийн Дейр аль Зайр хотноо агаараас цохилт өгч, 23 хүний аминд хүрсэн билээ. Уг хэргийн ард Америкчууд бий хэмээн Сирийн Хүний эрхийн байгууллагаас мэдээлсэн байна. ОХУ-ын Засгийн газар Сирийн хямралыг зогсоохын тулд НҮБ-ын Аюулгүй зөвлөлийг яаралтай хуралдуулах санал гаргажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин