Ажилчны гудамж хүрэх зам хаалттай
2016-09-18

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох Экспортын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй Яармагийн гүүрийн барилгын ажлын хүрээнд геологийн судалгааны ажил хийгдэж байна.

 

 

Дээрх ажилтай холбогдуулан Чингисийн өргөн чөлөөний авто замыг Яармагийн гүүрийн хойд талын уулзвараас зүүн тийш Ажилчны гудамжны авто замын уулзвар хүртэлх замыг энэ сарын 17-ны 22:00 цагаас энэ сарын 18-ны 07:00 цагийн хооронд хааж, геологийн өрөмдлөгийн ажил хийж байна. Зам хаах хугацаанд Ажилчны гудамжны авто зам болон Дулааны 3-р цахилгаан станцын баруун талын авто замыг ашиглан хөдөлгөөнд оролцоно уу.

 

 

Shuud.mn
Сонин хачин