АНУ дахь монгол иргэд аюулгүй байна
2016-09-20

Энэ сарын 17,18-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотын  Манхэттэн дүүрэг, Нью-Жерси хотын Сийсайд цэцэрлэгт хүрээлэн болон Элизабет хотод болсон дэлбэрэлтүүд хоорондоо уялдаа холбоотой талаар АНУ-ын эрх бүхий байгууллагууд мэдээлэв. Нью-Йорк хотод болсон дэлбэрэлтэд 29 иргэн өртөж, эмнэлгийн анхан шатны тусламж авчээ. Харин Нью-Жерси хотод болсон хоёр дэлбэрэлтэнд ямар нэгэн иргэн өртөөгүй байна.

 

Дээрх гурван тохиолдлоос гадна дэлбэрэлт хийх зориулалт бүхий хэд хэдэн төхөөрөмжийг АНУ-ын холбогдох байгууллага илрүүлж, аюулгүй болгожээ.

 

Вашингтон дахь манай улсын ЭСЯ-ны мэдээлснээр дээрх цуврал дэлбэрэлтэд монгол иргэн өртөөгүй байна.

Shuud.mn
Сонин хачин