Монголоо сэвтүүлсэн монголчууд
2016-09-20

 

Монголоос гадаадын улс оронд албан ёсны бүртгэлтэй 130000 хүн ажиллаж амьдарч, сурч боловсорч байна. “Хар”-аар амьдарч байгааг нь нэмбэл нийслэлд дахиад нэг дүүрэг нэмээд байгуулчихаар тооны монгол үндэстэн амьдралаа “цэцэглүүлэхээр”  хүний нутгийг зорьжээ. Саяхан даа, хилийн чанад нь хаалттай, харийн хэлэнд харанхуй байсан монголчууд одоо бол хүссэн улсдаа хэдхэн цагийн дотор оччихдог, чадвартай, зорилготой нэг нь эх орныхоо нэрийг өндөрт өргөөд нэр цэвэр, мөр бүтэн явж байна. Харин өөр нэг хэсэг нь амар хялбараар амьдралаа залгуулчих гэсэн ахархан бодолд ээрэгдэн эх орныхоо нэрийг сэвтээж явна.

 

13 ОРОНД 99 ХҮН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХАСУУЛЖЭЭ

 

2016 оны эхний есөн сарын байдлаар 246 хүн гэмт хэрэгт холбогдсоноос хамгийн олон нь БНХАУ-д хамаарагдаж байна. Тус улсад манай улсын 145 хүн гэмт хэрэгт холбогдсон бол Солонгост 16, ОХУ-д 11, Сингапурт 33, Хонконгод 14, Тайваньд найм, Туркэд дөрвөн хүн саатуулагдсаныг Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлэв. Тэднээс 13 улсад 99 хүн тэгвэл шүүхийн шийдвэр сонсч эрх чөлөөгөө хасуулжээ.  

 

Монголчуудын холбогдсон гэмт хэргийн төрлөөр нь ангилж үзвэл хулгайн хэрэг тэргүүлж, танхай, хар тамхитай холбоотой гэмт хэрэг удаалж байна. Хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон, ял сонссон монгол хүмүүсийн хамгийн их хувь нь өмнөд хөршид байгаа юм. Тэр дундаа дэлхий дахинаа аюулын харанга дэлдээд буй хар тамхины хууль бус наймаанд оролцож, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завдаад Хятадын талд саатуулагджээ. Энэ төрлийн хэрэгт хамгийн өндөр ял шийтгэл оногдуулдаг орны нэг бол БНХАУ. Хонконгод гэхэд 13 монгол хүн ял эдэлж байгаагаас зургаа нь хар тамхины хэрэгтэй. Тэд бүгд 11-15 жилийн ял сонссон тухай мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас танилцуулав.

 

ХЯТАДАД ХАР ТАМХИ, СОЛОНГОСТ ХУЛГАЙ...

 

Манайхны мандаасан хэрэг өмнөд хөршийнхнөөс дутахааргүй аюул дагуулж байгаа нь БНСУ. Монголчууд Солонгост хулгайчаараа “алдартай”. Солонгост очоод өөрийгөө монгол хүн гэж танилцуулахаас ичдэг гэж ярих хүмүүс ч бий. Зарим худалдааны төв нь “Монголчуудад үйлчлэхгүй” гэсэн хаягтай ч байдаг гэнэ лээ. Зарим жишээг авбал, өнгөрсөн оны наймдугаар сард Солонгос улсын Сөүл хотын Курү дүүргийн цагдаагийн газар тус улсад аялал жуулчлалын визээр зорчиж байсан монгол эгч дүүсийг саатуулсан юм. 32, 36 настай эгч дүүс худалдааны төвөөс дохиоллын систем мэдрэхгүй цүнх ашиглаж найман удаагийн үйлдлээр таван сая 620 мянган воны хувцас, гутал, эд зүйлс хулгайлсан тухай Солонгосын хэвлэлүүдээр цацагдаж байв. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө тус улсын Кёнги дүүргийн Кимпо хотын цагдаагийн газраас Монгол Улсын иргэн А, В, Г нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдэгдэж орхилоо. Тэднийг хоёрдогч түүхий эд цуглуулдаг хоёр компаниас 68 сая вон буюу монгол мөнгөөр 115 сая төгрөгөөр үнэлэгдэх хөнгөн цагаан, цахилгааны утас, автомашины хуучин эд анги хулгайсан гэв. Ингээд үргэлжлүүлбэл монголчуудын холбогдсон гэмт хэргийн дараалал уртаар үргэлжилнэ. Хулгайн гэмт хэрэг зөвхөн Солонгост бус бусад улсад ч бүртгэгддэг тухай албаныхан хэлж байгаа юм. Танхай, санамсаргүйгээр хүний амь хөнөөх зэргээр гэмт хэргийн бусад төрөл ч хилийн чанадад “арвижиж” байна.

 

МОНГОЛЧУУДЫН БАЛАГ ЗӨВХӨН ГАДААДАД Ч БИШ

 

Бусдын хөдөлмөрийг мөлжиж, хулгай зэлгий, дээрэм тонуулаар амьдардаг сэтгэлгээ манай улсад бүр гаарсан. Одоо бүр эх орондоо гадны иргэд рүү халдаж, амь насыг нь хохироодог боллоо. Ийм аймшигт хэргийг тал шигээ сэтгэлтэй, гүндүүгүй монгол зантай гэгддэг хөдөөнийхөн үйлдэх болсон нь бүр цочмоор явдал болов. Английн нэртэй уулчныг Архангайд аяллаар явахад нь нутгийн залуу шунахайн сэдлээр амийг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн сарын 31-нд гарав. Өнгөрсөн жил гэхэд Баянгол дүүрэгт залуус бүлэглэн БНХАУ-ын иргэнийг зэрлэгээр хөнөөж, мөнгийг нь авч одсон балмад хэрэг гарсан. Ийм байдлаар бид гадаадад ч, дотооддоо ч гадныханд халтай загнаж, гадны урсгалыг Монголоос дайжуулж байна. Зөвхөн энэ оны есөн сарын байдлаар 96 гадаад иргэн Монгол Улсад гэмт хэргийн хохирогч болжээ. Үүнээс хамгийн олон нь БНХАУ-ын 34, Солонгосын 16, ОХУ-ын 12, Вьетнам найм, АНУ-ын тав, Францын гурван иргэн хохирч, нийт 20 улсын иргэний эрх чөлөө, эд хөрөнгөд халдсан байх юм, монголчууд.

 

ДОЛООН УЛСТАЙ ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ГЭРЭЭТЭЙ

 

Хэдийгээр гэмт хэрэгт холбогдсон ч хүний хууль ёсны эрх ашгийг хамгаалж, гадаадын улсад Монгол Улсын иргэний холбогдсон хэргийн шийдвэрлэлт шударга явагдаж байгаа эсэх, бүр цаашлаад ялыг нь эх оронд нь эдлүүлэх асуудлыг холбогдох албад анхаарах ёстой. “Монгол Улсын иргэд гэмт хэрэгт холбогдсон, эсвэл хохирогч болсон аль ч тохиолдолд Гадаад харилцааны яам, Консулын газар, гадаад дахь Монголын Элчин сайдын яамдууд шуурхай ажилладаг. Монголчуудыг гадаадад гэмт хэрэг зөрчилд холбогдох явдлыг бууруулах талаар байнгын ажиллагаатай явж ирсэн. Цаашид ч энэ асуудлыг тэглэхийг төлөө ажиллаж байна” хэмээн Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд ярьсан юм.

 

Энэ ч үүднээс манай улс хэд, хэдэн улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулж, зарим улс оронтой хэлэлцээрийн төвшинд явж байгааг Хууль зүй, дотоод хэргийн яамныхан тодотгож байна. Гэрээ байгуулагдсан улсуудаас монгол иргэд эх орондоо ирж ялаа үргэлжлүүлэн эдэлж байгаа бол Монголд ял эдэлж байсан гадаад иргэдийг ч нутаг руу нь буцаасан тохиолдол бий.

 

Одоогоор манай улс БНХАУ, Хонконг, ОХУ, Солонгос, Канад, Польш, Куба, Турк зэрэг улстай ялтан шилжүүлэх гэрээтэй. Мөн Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцийн гишүүн орон АНУ, Швед улстай энэ талын харилцаатай бол Казакстан улстай гэрээ байгуулах шатанд явж байгаа ажээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ЭНХЗАЯА

Shuud.mn
Сонин хачин
яана да бид:
30 жил ардчилал гэж ориллоо одоо нөгөөдхөө өөрсдөө танмхаа болилоо Ардчилал хүний эрхийг дээдэлж тусгай хангамжийг болиулна гэж гарч ирсэн золигнууд бүгд хулгайч тэрбумтнууд боллоо Харин энд тэнд бөбөөчид төрж монголчууд нэн өрөвмөөр болоо Эргээд төрөлхийн тэмбүүтэй хүүхдүүд гарч ирлээ Гадаадад монгол хүн нохой 2ыг оруулахгүй гэсэн бичигтэй зочид буудал,цайна газар олширлоо хэн буруутай вэ бид өөрсдөө
2016-09-21
Зочин:
Гадаадын доншуучид ч монголд элдэвийн гэмт хэрэг их гаргадаг. Янхандалд байгаль орчин сүйтгэх, хар тамхи, уул уурхайн ашигт малтмалыг хулгайлах г.м. Үүнд манай хуулийнхан гадаадынхан шиг хатуу чанга хандаач. Олигтойхон ял өгөөч хэдэн доллар хараад л алийгаа алддаг шүү дээ.
2016-09-21
Зочин:
МОНГОЛ ТҮМНИЙГ БУУРСАН ҮЕД НЬ ХАЯАД ЯВДАГ УРВАГЧИД ҮЕИЙН ҮЕД БАЙСАН,ЦААШИД Ч БАЙНА.ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЛЭЭД БООЛЫН БООЛ ЯВАХ ТАВИЛАНТАЙ ТЭД.
2016-09-21
Санаа зовнигч:
монгол оо гэж яах ч аргагүй хэцүү улс юи аа даа яалтай ч билээ ирээдүй нь ч бас бүрхэг. . . .
2016-09-20
irgen:
chi bas hulgaichuu ??? teneg hog ve yasan
2016-09-20
irgen:
ene hulgaichuudaas gadna Bayar metiin hymyys bas ulsiig sevtyylj baina,,,, gadnii hevlelyyd mongold asuudaltai hyn elchin saidaar tomilogdloo geed ,,,,ichmeer um ih bainaa, MAN--offshore-toi , bas bus asuudaltai hyniig elchind suulgaj ulsiin ner gutaaj baina,,,,,,,,,,,,,,,!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2016-09-20
zocin:
ulsiin onder alban tyszaaltnyyd dandaa luibar hulgai hiij irgedni sain syralcah umdaa,herbee uls torcziddoo hatyy toocdog huuli ni czanga bol ene ulsiin irgedni ingej jbahgyi baih,
2016-09-20
Зочин:
MONGOLIIG SEVTUULJ BAIGAA JINHENE HULGAICH NAR BOL AN MAN NII NIILSEN HEDEN TOM HULGAICH NAR TUUNEES NEG MUU OMD GUTALHAN HULGAI HIISEN HUMUUS BISH GARIIN HURUUND BAGTAH AN MAN NII HEDEN HULGAICH SHUU GEDGIIG MONGOL HUN BUR MEDNE
2016-09-20
Балжаа:
Ятар ч улсын иргэн хулгай хийх, алдаж онох юм байдаг. энэнээс болоод сүйдэх, муудах юм огт байхгүй.
2016-09-20
irgen:
chi bas hulgaichuu ??? teneg hog ve yasan