Жим Керри найз бүсгүйгээ хөнөөсөн үү
2016-09-20

 

Холливуудын нэрт жүжигчин Жим Керригийн найз бүсгүй Катриона Уайт жилийн өмнө амиа хорлосон билээ.

 

Тэрбээр хар тамхи болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг байсан нь тогтоогдсон юм.

 

“Уайт амиа хорлоогүй, бусдад хорлогдсон” хэмээн түүний экс нөхөр Марк Буртон шүүхэд гомдол гаргасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Буртон “Уайт нойрны эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан болохыг тогтоосон. Энэхүү нойрны эмийг Жим Керри олон жилийн өмнөөс хэрэглэдэг байсан. Тэрбээр Уайтэд энэхүү эмийг уулгадаг байсан. Керри уг эмээ худалдан авахын тулд хуурамч нэр ашигладаг байсан” гэж мэдэгджээ.

 

Уг хэргийн шүүх хурал маргааш Лос Анжелесийн шүүхэд болно.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин