Хайрын шүлгийн уралдаан болно
2016-09-20

 

Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/-ноос хайрын шүлгийн “Цагаан уул” наадмыг 18 дахь жилдээ  зохион байгуулах гэж байна.

 

Энэхүү наадамд залуу яруу  найрагчид оролцож шүлгэн хүлгээ сойдог уламжлалтай. Энэ жилийн хувьд хайрын шүлэг, богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн төрлөөр явагдах ажээ. 

 

Наадамд оролцогчдын шүлгийг энэ сарын 19-нөөс хүлээн авч эхэллээ. Тус наадамд яруу найрагчид 3 шүлгээр оролцох бөгөөд материалыг МЗХ-ны байранд бичгээр болон файлаар хүлээх авч байна.

 

Хайрын шүлгийн наадам ирэх сарын 7-нд Архитекторын ордонд болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин