Усанд осолдсон иргэнийг хайж байна
2016-09-21

Энэ сарын 18-нд Баян-Өлгий аймгийн “Ховд гол”-д 25 настай эрэгтэй осолджээ.

 

Тодруулбал, тэрбээр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хоёрдугаар багийн нутаг “Хөх толгой” гэдэг газарт загас агнаж байгаад осолдсон байна.

 

Одоогоор эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр  явуулж байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин