Брэд, Жоли нар саллаа
2016-09-21

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт болон Анжелина Жоли нар албан ёсоор салах өргөдлөө шүүхэд өгсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Хос өчигдөр Нью Йорк хотын шүүхэд салах өргөдлөө өгчээ. Уг мэдээллийг шүүхийн ажилчид болон Жолигийн найзууд батласан байна.

 

 

Салалтын шалтгаан тодорхойгүй байгаа ч өнгөрсөн сараас хос тусдаа амьдарч эхэлсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн билээ. Брэд, Жоли нар 2005 онд “Ноён хатагтай Смит” кинонд хамтран тоглож, 2006 оноос хамтран амьдрах болсон юм. Тэд зургаан хүүхэдтэй бөгөөд өнгөрсөн 2014 оны долоодугаар сард хуримаа хийжээ.

 

Уг мэдээллийн дараа “TMZ” сайтын сэтгүүлч, Брэдтэй утсаар холбогдоход тэрбээр “Би үнэхээр гунигтай байна” гэж хэлсэн байна.  Хэвлэлүүд жүжигчин эрийг “Allied” кинонд хамтран тоглосон жүжигчин Марион Котиллардтай холбох болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Урлагийнхан бол хөнгөн бөгстэй хөндий толгойтой хүмүүс байдаг гэсэн үг бий.Ортой.Холливудын од гээд байдаг хүмүүс янхнууд шиг өдөр бүр өөр хүнтэй явалдаж амьдардаг шүү дээ.Монголд хүлээн зөвшөөрөгдсөн эхнэр нөхөр гэсэн ойлголт бол тэнд байж болшгүй зүйл.
2016-09-21