Ерөнхийлөгчийн зөвлөхийг хүлээн авч уулзлаа
2016-09-21

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн төрсөн хүү бөгөөд Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан бин Халифа бин Зиад Аль-Нахяаныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр талаас анхаарал тавьж, сүүлийн жилүүдэд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг тэмдэглэлээ. Худалдаа, эдийн засгийн харилцааны хувьд АНЭУ-ын Засгийн газрын  13 сая ам.долларын буцалтгүй тусламжаар байгуулсан Тайширын усан цахилгаан станц чухал ач холбогдолтойг онцлов.

 

Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан бин Халифа бин Зиад Аль-Нахяан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Улаанбаатар хотноо саяхан байгуулагдсан Элчин сайдын яам чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод, цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх саналтай байгаагаа тэмдэглэлээ. Эмиратаас худалдааны ажлын хэсгийг Монголд илгээж, эдийн засгийн хамтын ажиллагааны салбаруудыг судалж үзэх сонирхлоо тэрээр мөн илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайдыг боломжтой цагтаа Арабын Нэгдсэн Эмират Улсад албан ёсны айлчлал хийхийг урилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Petroleum oil very expensive.
2016-09-24