Клуни: Брэд салчихлаа гэж үү
2016-09-21

 

АНУ-ын Нью Йорк хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни гэргий, өмгөөлөгч Амаль Клунигийн хамтаар оролцож байна. Тэд дүрвэгсдийн асуудлаарх хэлэлцүүлэгт оролцож өөрсдийн байр сууриа хүргэсэн талаар “www.dailymail.co.uk” уламжлав.

 

Уг хэлэлцүүлгийн дараа Клунигээс “CNN” агентлаг ярилцлага авчээ. Сэтгүүлч түүнээс “Таны дотны анд Брэд Питт, Анжелина Жоли нар салах өргөдлөө шүүхэд өглөө. Тэд яагаад салцгаах болов. Танд мэдэж буй зүйл байгаа юу” хэмээн асуужээ.

 

Энэхүү асуултыг сонссон Клуни ихэд гайхаж “Юу гэнэ ээ. Брэд салчихлаа гэж үү. Тэд салчихсан юм уу. Яагаад вэ. Юу болов. Би их гайхаж байна. Намайг үнэхээр уучлаарай” гэж хэлсэн байна. Клуни ийнхүү хэлснийхээ дараа ярилцлага өгөхөөсөө татгалзжээ.

 

Жоли, Брэдээс салахаар шийдэж, өнөөдөр шүүхэд салах өргөдлөө өгсөн нь олны анхаарлыг татаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин