Өнөөдөр Улсын Филармонийн тайзнаа “Dawning” тоглолт болно
2016-09-21

 

 

Симфони найрал хөгжим, БНСУ-ын Мокпо хотын симфони оркестрын захирал, удирдаач, Passion & Sharing (APS) академийг үндэслэн байгуулагч JUNIL JIN-тэй хамтарсан  “Dawning” тоглолт өнөөдөр 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдоно. Тоглолтын хөтөлбөрт F.Mendelssohn “Symphony No.4 in A ("Italian") op.90”,  Young Jo Lee  “Glory of Dawning for Orchestra”,  Моцарт хийлд зориулсан концерт №4 зэрэг зохиолууд багтсан байна. Дашрамд дурдахад Моцартын хийлд зориулсан концерт №4-г симфони найрал хөгжмийн хөгжимчин Х.Санчир гоцлон тоглох юм. Тоглолтын тасалбар 15,000₮ бөгөөд Улсын Филармонийн касс болон ticket.mn-ээр худалдаалж байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг  7011-8012, 99925074 болон 1900-1800 лавлана уу.

Shuud.mn
Сонин хачин