Лигийн багууд ”Холбооны Цом”-д учраа таарлаа
2016-09-21

 


Монголын Хөлбөмбөгийн "МХБХ-ны цом 2016" тэмцээний энэ жилийн сугалааны үйл ажиллагаа өчигдөр болоход чансаа ойролцоо багууд хоорондоо оноолт таарлаа.

 

Улс улсын лиг үе шатлалтайгаас гадна доод зэрэглэлийн багууд өөрсдийгөө харуулах боломж нь "Холбооны цом" тэмцээн байдаг. Энэ тэмцээнд дээд, доод лигийн бүх багууд хэн нь ч хэнтэйгээ таарах боломжтойгоор сугалаа татдагаар онцлог. Урьд өмнө нь манайд "Боргио цом" нэртэйгээр зохиогддог байсан. Мөн "Холбооны цом" тэмцээний түрүү, үндэсний дээд лигийн аваргууд дараа улиралын нээлт болгож "Супер цом"-ын тоглолтыг хийдэг уламжлалтай.

 

Гэрэл зургийг the-mff.mn

 


Энэ жилийн "Холбооны цом" тэмцээний сугалаа урьд өмнө нь байгаагүй сонирхолтой таарлаа. Учир нь дээд лигийн найм, нэгдүгээр лигийн найман багууд бүгд хоорондоо тоглохоор болсон. Тэдэн дундаас "Эрчим", "Хоромхон" гэсэн тоглолт хамгийн их анхаарал татаж байна. Учир нь "Хүрхрээ" лигийн энэ улиралд хоёр тоглохдоо нэг, нэг хожсон багуудын хайнаа хагалах тулаан байх юм.

 

Shuud.mn
Сонин хачин