Газар хөдлөлтийн голомтод 110 монгол бий
2016-09-22

БНСУ-ын Умард Кёнсан мужийн Кёнжү хотын орчимд өчигдөр 3.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Солонгосын мэргэжилтнүүд энэ удаагийн газар хөдлөлт нь тус улсын түүхэнд анх удаа хамгийн хүчтэйд тооцогдсон 9 дүгээр сарын 12-ны өдрийн 5.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн үргэлжлэл хэмээн үзэж байгаа бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.

 

Сөүл дэх манай улсын ЭСЯ-ны мэдээлснээр газар хөдлөлтийн голомтонд оршиж буй Кёнжү хотод манай улсын 110 иргэн оршин суудаг аж. Одоогоор монгол иргэд газар хөдлөлтөд өртсөн тухай мэдээлэл ирээгүй байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Р Амаржаргал нь удирдвал арай дээр байх бусанд нь эдийн засгын бүлэглэлд хамрагдсан өс хонзон өвөрлөсөн үндэснийүзэлгүй мануухайнууд,,, энэ намыг устгаж үл болно.
2016-09-22