Нийслэлд 18 хэм дулаан байна
2016-09-22

Малчид, Тариаланчид, Хадланчидын анхааралд:

 

23-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

 

 2016 оны 09 дүгээр сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:

 

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын өмнөд хэсгээр бороо орно. Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр.Баруун аймгуудын нутгийн зарим газар болон Арц Богдын өвөр хоолойгоор   секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говиор 24-29 градус, говийн аймгуудын нутгаар 19-24 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 17-19 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин