Месси 1 сар талбайд гарахгүй
2016-09-22

 

Барселона клубийн гол тоглогч Мэсси өчигдөр шөнө болсон Атлетико мадрид болон  Барселона клубын тоглолтод бэртэл авсан байна. Барселона клубийн эмч нарын баг "Мэсси баруун өвдөгний гэмтэл авсан бөгөөд гурван 7 хоног магадгүй түүнээс илүү хугацаанд талбайд гарах боломжгүй боллоо" хэмээн мэдэгдлээ.

 

Өдгөө 29 настай аргентин довтлогч аваргуудын лигийн чухал тоглолтуудыг буюу гол өрсөлдөгч Манчестер сити багийн эсрэг хийх тоглолтыг өнжих болсонд дасгалжуулагч Луис Энрике нэлээд сэтгэл дундуур байгаагаа мэдэгдсэн юм. Уг тоглолт 1-1 ийн харьцаатай өндөрлөсөн бөгөөд тэдний гол өрсөлдөгч Реал Мадрид клуб  Виллереал багтай тоглож мөн адил 1-1 ийн харьцаатай тэнцсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-09-26
ronaldo:
ee chavaas aa
2016-09-22