Улаанбаатар
”Нинжа”-д дэмжлэг үзүүлэх төсөл боловсруулжээ
2016-9-22

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Гар аргаар ашигт малтмал албан бусаар олборлож буй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг боловсруулж Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ. 


Тус тогтоолын төсөл батлагдвал тухайн иргэдийг тусгайлсан сургалтанд хамруулж мэргэжилтэй болгох, ажил эрхлэлтийн өөр зэрэгцээ хэлбэрүүдийг бий болгох, ажлын байраар хангах, тухайн газар нутагт өрхийн болон бичил үйлдвэрлэл үйлчилгээний газруудыг орон нутгийн дэмжлэгтэйгээр тусгайлан байгуулах, гар аргаар ашигт малтмал эрхлэгч иргэдэд бичил бизнес эрхлэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлэх зэргээр тэдгээр иргэдийн өрхийн орлогыг нь нэмэгдүүлж, “Нинжа” гэх тодотголтой эрсдэлт бүлгээс гарахад нь төрийн зүгээс үзүүлж буй томоохон дэмжлэг болох юм. Мөн энэ талаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хэмжээний бодлого хөтөлбөрүүдэд тусгай дэд хөтөлбөр нэмж тусгах, олон улсын байгууллага, гадаад улс орнуудтай төсөл хөтөлбөр боловсруулж, хамтран ажиллахыг Засгийн газарт даалгахаар тогтоолын төсөлд тусгажээ.

 

В.Бат
 

Shuud.mn
Сонин хачин