Завь осолдож, дүрвэгсэд амиа алджээ
2016-09-22

 

Египетийн Кафр аль Шейх эргээс холгүй дүрвэгсдийн тээвэрлэж явсан завь осолдсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ослын улмаас 42 дүрвэгч амиа алдсан болохыг Эргийн хамгаалалтын албаныхан баталсан байна.

 

Уг завинд 600 орчим дүрвэгч зорчиж явсан бөгөөд эргийн хамгаалалтынхан шуурхай ажиллаж 150 орчим хүнийг аварч, анхан шатны тусламж үзүүлжээ.

 

“Аврах ажиллагаа үргэлжилсээр байна” хэмээн Египетийн албаны төлөөлөгч “Ройтерс” агентлагтай утсаар холбогдох үедээ мэдэгдсэн байна.

 

НҮБ-ын Дүрвэгсдийн хамгаалах байгууллагаас “Египетийн албаныхан дүрвэгсдийн аврах, хамгаалах ажилд тун идэвхгүй оролцож байна” хэмээн буруутгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин