Хан-Уулын эмнэлэг Гемодиализын тасагтай боллоо
2016-09-22



Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв “IVCO” ХХК хандив, ЭМЯ, НЭМГ-ын дэмжлэгтэйгээр гурван ортой Гемодиализын тасаг нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Хан-Уул Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун,  тус дүүргийн  Засаг даргын орлогч Д.Анхбаяр,  НХХ-ийн дарга Б.Булган болон “Айвико” ХХК-ий төлөөлөл, УНТЭ Гемодиализийн тасгийн эмч н.Хурцбаяр, сувилагч н.Гантогоо, техникч н.Энхсайхан нар оролцлоо.

 

 

Хан-Уул дүүрэгт бөөрний дутагдалтай 40 орчим хүн байдаг гэнэ. ХӨСҮТ, Улсын клиникийн 1 болон 3 төв эмнэлэгт очдог байсан тэд дүүргийнхээ эмнэлгийг ийм тасагтай болсонд баяртай буйгаа нээлтийн үеэр хэлж байв.

 

 

Тарилгын шингэн үйлдвэрлэгч “Айвико” компанийн дэмжлэгээр  байгуулсан тус тасагт бөөрний ус шүүх, яаралтай тусламж үзүүлэх зэрэг 100 груй сая төгрөгийн тоног төхөөрөмж бий. Тиймээс зөвхөн өвчтэй хүмүүс эмчлэх бус урьдчилан сэргийлэх эмчилгээ ч хийх боломж бүрджээ.

Shuud.mn
Сонин хачин