“Аврагч-2016” тэмцээнийг 18 дах жилдээ зохион байгууллаа
2016-09-22

 

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудын гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, анхны тусламжийн нөхөрлөлийн бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшгийн үед ажиллах чадварыг дээшлүүлэх зорилгоор Орхон аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Улаанзагалмайн хороотой хамтран “Аврагч-2016” тэмцээнийг 2016 оны 09 дүгээр сарын 17-нд зохион байгуулжээ.

 

 

18 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдсан “Аврагч-2016” тэмцээнд 13 байгууллага, аж ахуйн нэгжийн 14 багийн 224 ажилтан, албан хаагч хамрагдсан аж.

 

 

Тэмцээнд оролцогч аврагч, нөхөрлөл тус бүрийн анхны тусламжийн цүнхний иж бүрдэл, химийн газ эсэргүүцэх багны бүрэн бүтэн байдал, объектын болон ой, хээрийн түймэр унтраах багаж хэрэгслийг шүүгчид шалгаж тэмцээний зааврын дагуу үнэлгээ өгч ажилласан байна.

 

 

Тэмцээнийг эхний байрыг “ЭДЦС” ТӨХК-ны анхны тусламжийн нөхөрлөл, 2-р байрт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Баяжуулах фабрикийн анхны тусламжийн нөхөрлөл, 3 дугаар байрт Нийгмийн даатгал, Татварын хэлтсийн хамтарсан анхны тусламжийн нөхөрлөл эзэлжээ.

Shuud.mn
Сонин хачин