Паралимпийн тамирчид эх орондоо ирнэ
2016-09-22

 

Бразилийн Рио де Жанейро хотноо паралимпийн XV наадам болж өндөрлөлөө. Тус наадам манай улсын найман тамирчин оролцсоноос жүдо, пауэрлифтингийн төрлөөр хоёр тамирчин хүрэл медаль хүртсэн билээ.

 

Эх орноо төлөөлөн оролцсон тамирчид өнөөдөр 00.00 цагт  Улаанбаатар хотноо ирэх нь ээ.

 

Паралимпийн  жүдо бөхийн 60 кг-ийн жинд манай улсын тамирчин Б.Ууганхүү барилдаж, хүрэл медаль хүртсэн билээ.  Мөн пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88 кг-д Э.Содномпилжээ анх удаа оролцож, хүрэл медалийн эзэн болсон юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин