Хэт даврагчид химийн зэвсэг ашиглажээ
2016-09-23

Иракийн Мосул хотноо байрлах АНУ-ын агаарын цэргийн бааз руу террористууд пуужин харвасан билээ. Уг пуужин их хэмжээний химийн бодис агуулсан байсан талаар Иракийн албаныхан мэдээлсэн байна.

 

Америкийн мэргэжилтнүүд пуужингийн хэлтэрхийг шалгаж үзсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шалгалтаар пуужин их хэмжээний гичийн хордуулагч бодис агуулсан болохыг тогтоосон байна. Ийнхүү террористууд анх удаагаа армийнхны эсрэг химийн бодис ашиглаж буй юм.

 

Халдлагын дараа “Каяарах” баазын үйл ажиллагааг зогсоожээ. Учир нь террористууд дахин пуужин харваж магадгүй хэмээн болгоомжилсон талаар Иракийн Ерөнхий сайд Хайдер аль Абади мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин