Зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт тавина
2016-9-23

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж хууль зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга байгууламжид хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Газрын алба, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Зураг төслийн хүрээлэн, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулаан түгээх сүлжээ” төрийн өмчит ХК зэрэг нийслэлийн харьяа газар агентлагуудын дарга нар багтжээ.

 


Хотын дарга ажлаа авсан даруйдаа зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт тавьж, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн газраас хумсалж бизнесийн зориулалтаар барилга барих явдлыг зогсооно гэдгээ мэдэгдэж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
СҮржин яриад л юу ч хийдэггүй юм даа.....
2016-09-23
Зочин:
За их хуралын дарга мэе энхболдод 60 тэр тогргогийг нь олж огох гэж естой гурийж бгаа юм ба даа мхегазар хотын дарга гээд эзэндээ монго олж ерохийлогчийн сонгуульд орсолдуулэх гэж шар махтай хатаж бгаа унэн болж ба оорсдоо ч тэгэж яарьж яваа юм блээ
2016-09-23