Автын ослоор хоёр хүн нас баржээ
2016-09-23

 

Өнгөрсөн өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ  нийт 300 дуудлага, мэдээ хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 239 дуудлага бүртгэгдэж, 2 хүний амь нас хохирч, 10 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.

 

ХУД-ийн нутаг Өлзийт хороолол орох замд Delika Spacegear маркийн О жолоочтой авто машин онхолдож жолооч 58 настай эрэгтэй О-ийн амь нас хохирчээ.

 

Мөн БГД-ийн нутаг Энэбишийн өргөн чөлөө, Гандангийн хойд явган хүний гарц дээр T.Prius маркийн улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 08 настай эрэгтэй Н-ийн хөл дээгүүр гарч, хэргийн газрыг орхин явсан байна.

 

Орон нутагт: Баян-өлгий аймгийн Ногоон нуур сумын төвөөс 40 км-т Бага Жарых гэх газарт шороон замд Уаз-3303 маркийн Н жолоочтой авто машин онхолдож зорчигч 44 настай Б-ийн амь нас хохирчээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин