Брэд, Жоли нар маргалдав
2016-09-23

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли нөхөр Брэд Питтээс салах өргөдлөө шүүхэд өгч, олны анхаарлыг татаад байгаа юм. Хос салахаар болсон ч өнөөг хүртэл хамтран амьдарч буйг “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд зургаан хүүхдийнхээ хамтаар өчигдөр Лондон хотноо байрлах гэртээ хүрэлцэн иржээ.

 

 

Брэд, Жоли нар хувийн онгоцоороо Лондон хотноо ирсэн бөгөөд газардсаныхаа дараа олны өмнө маргалджээ. Жоли “Ичгүүргүй амьтан” хэмээн хашгирч байсан талаар гэрчүүд мэдээлсэн байна.

 

Харин Брэд “Чиний буруу. Одоо боль” гэжээ. Уг маргааны үеэр тэдний хажууд хүүхдүүд нь байсан аж. Хосын том хүү Маддокс зураг авч байсан хүмүүс рүү заагаад “Боль. Сануулж байна шүү” хэмээн хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин