Хилчид бүтээлээ дэлгэнэ
2016-09-23

 

Хил хамгаалах байгууллагын “Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа хоёр дахь жилдээ зохон байгуулагдах гэж байна.

 

Хилийн цэргийн алба хаагчдын бүтээлийг ард иргэдэд танилцуулах зорилготой энэхүү үзэсгэлэн худалдаанд Хилийн цэргийн анги, хороо оролцдог. Оролцогч анги салбарууд ой тайгын, уулын, говь цөлийн, төвийн, тал хээрийн хилийн бүс гэсэн 5 хэсэгт хуваагдан анги салбараа сурталчлахаас гадна өөрсдийн бэлтгэж боловсруулсан хүнс болон бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг уламжлалтай.

 

Энэ жил говийн хүмүүл, таана, мангир, Сэлэнгийн утсан загас, Дадалын буриад талх, цөцгий, Халхголын зөгийн бал зэрэг нэрийн бүтээгдэхүүнийг үзэсгэлэнд дэлгэх аж. Мөн хилийн отряд, ангийн ажилчдын гар урлал, цагаан идээ, хүнсний ногоо, эмийн ургамал, ахуйн болоод хүнсний өргөн нэрийн бүтээгдэхүүн дэлгэгдэх юм байна.

 

 

Үзэсгэлэн энэ сарын 24,25-нд “Тусгаар тогтнолын талбай”-д болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин